24tsag.mn
“Нэг л таньдаг хүн байх чинь. Хэн билээ?” гэмээр олон удаа зурагтаар харсан энэ эмэгтэй сонгуулийн дараа Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болов. Монголын улс төрийн намын анхны ерөнхий нарийн бичгийн дарга болж буй Цагааны Оюундарь гэж хэн бэ? Фото зургаар намтрыг нь өгүүлдэг “Facelook” булангаараа түүнийг тодорхойлох гэж хамтдаа оролдъё.
24tsag.mn
Удам. Өнөөдрийн манай FaсeLook-ийн эзэн бол удам дамжсан сэтгүүлч. Түүний аав Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Мятавын Цагаан юм. Аав нь 2009 онд радиогийн салбарт 40 гаруй жил ажиллаж, олон арван бүтээл туурвиж, радиогийн алтан фондыг бүтээхэд оруулсан үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн (Ерөнхийлөгчийн зарлигт чухам ингэж бичсэн байдаг) Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол гардаад байхдаа охнинтойгоо энэ зургийг даруулжээ.
Ээж. Ардчилсан намын ирээдүйн генсек ээжийнхээ өвөр дээр. Эмэгтэй хүний насыг ил зарлаад байх нь зохимжгүй тул энэ зургийг авахуулсан оныг хэлээд яахав.
Одоо өөрөө ээж. Ц.Оюундарь хоёр хүүтэй. Ээжийнхээ хонхны баяр дээр цэцэг барин ирсэн хөвгүүд нь. АНУ-д.
Гурван үе. Аав, ээж, охин, зээ хөвгүүд. Гурав дахь үеийнхэн харин сэтгүүл зүйг сонгох болов уу?
Одоо өөрөө ээж. Ц.Оюундарь хоёр хүүтэй. Ээжийнхээ хонхны баяр дээр цэцэг барин ирсэн хөвгүүд нь. АНУ-д.
Гурван үе. Аав, ээж, охин, зээ хөвгүүд. Гурав дахь үеийнхэн харин сэтгүүл зүйг сонгох болов уу?
Хөвгүүдийнхээ хөлийг дөрөөнд хүргэсэн ээж. Цэл залуухан Ц.Оюундарь хоёр хүүгээ ганцаараа хүний зэрэгт хүргэн, хэний ч доор орохгүй боловсрол эзэмшүүлж чадсан юм.
Цэнэг. Дуулиант “Зууны луйвар” нэвтрүүлэг, “Хэцүү анги”, “Тусгай салаа”, олон ангит кино, “ХХ зуун-100 жил” ТВ төсөл, “Энэ өдөр Монголын түүхнээ” нэвтрүүлгийн эх баригч Ц.Оюундарь 2002 онд Америкт сурахаар одож, 2006-2008 онд Калифорнийн их сургуулийн Сэтгүүл зүйн дээд сургуулийг дүүргэсэн юм.
Мятаршгүй Жулия. Ийм нэртэй олон ангит кино гарч байсныг санаж байна уу? Ц.Оюундарь МҮОНТ-ийн захирал байхдаа дөрөвхөн жилийн хугацаанд 500 анги уран сайхны кино бүтээх суурийг мятаршгүйгээр тавьсан гэж түүнээс МҮОНТ-ийн захирлын ажлыг авсан хүн хэлсэн байдаг.
Яруухан найрагч. Түүнийг оюутан байдаа “Шүлэг мүлэг сүрхий оролддог. Бас англи мангли хэлэнд сайн байсан” гэж ангийнх нь нөхөр дурсч байна. Олон ажлынхаа хажуугаар Ц.Оюундарь 2010 онд “Америкийн яруу найраг” шүлгийн түүвэрт орсон 20-иод шүлгийг орчуулж амжжээ. Түүвэрт түүний орчуулсан доорх мөрүүд энэ зурагт илүү тохирох ч юм шиг...
Ангаж цангахаараа л бид усны үнийг мэддэг
Алс далайд гарахаараа эх газрaa санадаг
Aз жаргалыг бид зовлон ирэхэд л анзаардаг
Амар амьдрахын чухлыг тулааны талбарт мэдэрдэг
Өнгөрсөн дурсамжаасаа бид хайрыг oлж ухаардаг
Өвөл болж аниргүй нөмрөхөд шувуудыг бид үгvйлдэг.
Амар амьдрахын чухлыг тулааны талбарт мэдэрдэг
Өнгөрсөн дурсамжаасаа бид хайрыг oлж ухаардаг
Өвөл болж аниргүй нөмрөхөд шувуудыг бид үгvйлдэг.
Бялуу. “Өглөө” хөтөлбөрийн 10 жилийн ойн бялууг телевизийн захирал нь хөндөн хувааж байна. Харин Ардчилсан нам засгийн эрх барих болоход түүнд яам тамгын ямар нэгэн “бялуу” оногдсонгүй. Намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд анх удаа бүсгүй хүн томилогджээ.
Залбирал. Ардчилсан намын генсекийн ард Алтайн тэнгэрт хуйларч бараантсан тэр үүлнүүд...
Инээснийг асуу. Инээсэн шалтгааныг зурагчин, зурган дээрх хүн хоёр л мэдэх буй заа.
Хүн шиг, бас улс шиг... Монголын үндэсний телевизийн сурвалжлагчаас тоймч, программын даргаас захирал болтол, “Ийгл”-ээс CBS хүртэл ажилласан нэгэн чадварлаг сэтгүүлчийг бид улс төрд эргэлтгүй алдлаа гэж үү?

Сэтгэгдэл (161)