Өчигдрөөс “Макс” группын захирал Д.Ганбаатарын хурдан хүлэг АНУ-ын морин
тойруулгын уралдаанд түрүүлсэн бичлэг мэдээллийн сайтуудад тавигдсан
билээ. 24 цаг
сайт хилийн чанадад эх орныхоо нэрийг мандуулж, хийморио сэргээж яваа
хурдан хүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. Сонирхолтой нь энэ хүлэг анх удаа морин тойруулгын уралдаанд түрүүлсэн
явдал биш аж. Бүр сонирхолтой нь АНУ-ын морин тойруулгын уралдаан
Д.Ганбаатарын гурван хүлэг уралддаг юм байна.
Өчигдрөөс “Макс” группын захирал Д.Ганбаатарын хурдан хүлэг АНУ-ын морин тойруулгын уралдаанд түрүүлсэн бичлэг мэдээллийн сайтуудад тавигдсан билээ. 24 цаг сайт хилийн чанадад эх орныхоо нэрийг мандуулж, хийморио сэргээж яваа хурдан хүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. Сонирхолтой нь энэ хүлэг анх удаа морин тойруулгын уралдаанд түрүүлсэн явдал биш аж. Бүр сонирхолтой нь АНУ-ын морин тойруулгын уралдаан Д.Ганбаатарын гурван хүлэг уралддаг юм байна.
Д.Ганбаатарын хүлгүүд түүний нэр дээрх “Mongolian stables” ХХК-д бүртгэлтэй бөгөөд МУАУ Энэбишийн Ганбат бүгдийнх нь уяа сойлгыг нь тааруулдаг байна.
Америкийн морин тойруулгын уралдаанд Д.Ганбаатарын гурван морь уралдаж байна. Тэднийг “Sky Blue Mongolia”, “Mongolian star”, “Queen of Mongolia” хэмээн нэрлэжээ. “Sky Blue Mongolia”-гаа 2011 оны наймдугаар сард морин тойруулгад анх удаа сойжээ. Харин сүүлийн хоёр хүлгийг энэ оны аравдугаар сараас эхэлж уралдуулсан байна.
Түүний хүлгүүд эзэн болон уяачдаа багагүй ашиг авчирдаг байна. Энэ ч Д.Ганбаатар энэ жилээс хүлгийнхээ тоог нэмэх болсноор батлагдах биз. Монголын гурван шандаст хурдан хүлгийг тус бүрт нь танилцуулъя.
1.“Sky Blue Mongolia”- Энэхүү хийморьлог хар хээр үрээ 2009 оны дөрөвдүгээр сарын хоёрнд төрсөн унага аж. “Sky Blue Mongolia” энэ сарын наймны өдөр Хауторн хотод болсон морин тойруулгын уралдаанд түрүүлсэн юм. Энэ хүлэг 2011 оны наймдугаар сарын 20-оос хойш нийтдээ 16 удаа уралджээ.
“Sky Blue Mongolia” нийт 16 удаа уралдсанаас /үүнээс 2012 онд 9 удаа/ хоёр удаа түрүүлж, мөн тоогоор аман хүзүүдэж, нэг удаа гуравдугаарт хурдалсан байна.
“Sky Blue Mongolia”-ийн хувийн үзүүлэлтэд түүнийг энэ онд нэг гараагаараа эзэндээ дунджаар 4223 ам.долларын ашиг авчирсан гэжээ. Саяын түрүүгээрээ л гэхэд 38004 ам.долларын ашиг хүртээжээ.
Хар хээр үрээ сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн сайн уралдсан морьдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Мөн уралдаж эхэлснээсээ хойш нийтдээ 41691 ам.долларын ашиг авчирсан амжилтаараа 1991 оноос хойшхи шилдэг арван морины жагсаалтыг тэргүүлжээ.
Энэ хийморьлог хүлгийг Ноэл Вигил хэмээх азтай эмэгтэй тогтмол унадаг юм.
3. “Queen of Mongolia”- 2010 оны 11 дүгээр сарын 11-ний билэгт сайн өдөр унагалсан энэ хүлгийг өнөөх Ноэл Вигил гэгч эмэгтэй унадаг юм. Даага өнгөрсөн ёс, аравдугаар саруудад гурван удаа уралджээ. Одоогоор гойд амжилт үзүүлээгүй байгаа ч эзэндээ 1980 ам.долларын /нэг гараандаа 660/ ашиг авчирчээ.
4. Морин тойруулгад уралддаг “Mongol Max” хэмээх нэртэй бас нэгэн морь амжилттай уралдаж байна. Нэг удаа түрүүлээд амжсан энэхүү хүлгийг “Макс” Ганбаатарын морь хэмээн үзтэл гадаадын компани, хувь хүний нэр дээр бүртгэлтэй байна. Магадгүй Д.Ганбаатараас худалдаж авсан байж болох.
МУАУ, Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул Энэбишийн Ганбат өдгөө 55 настай. Д.Ганбаатарын мэдлийн бүх морьдыг уядаг тэрбээр нийт 57 удаа /үүнээс 2012 онд 44 нь/ сойсон хүлгүүдээ морин тойруулгад өрсөлдүүлжээ. Түүний хүлгүүд таван удаа түрүүлж, арван удаа аман хүзүүдэж, дөрвөн удаа гуравласан байна. Түүний ашиг 2011 онд 15498 ам.доллар байсан бол энэ онд 94.936 болж нэмэгджээ.
Харин одоо Макс группийн захирал, морины тэнгэртэй Д.Ганбаатарын талаар мэдээлье. Дэлхийн баячуудыг онцолдог “Форбес сэтгүүл” 2011 онд түүний эд хөрөнгийн талаар мэдээлж байсан юм.
Тус нийтлэлд түүнийг олон тооны сүпермаркет, түргэн хоолны газар, хувцас болон мебель эдлэлийн дэлгүүр, зочид буудлуудтайг дурдсан байсан юм. Саяхан ашиглалтад орсон “Рамада” ресторан, “Будьвэйзер” пааб ч түүнийх билээ. Мөн Д.Ганбаатарыг Макс группээс гадна хоёр алтны уурхай, 500 толгой адуутай гэж бичсэн байдаг.
Түүний зураг, бичлэг нь маш ховор дээрх гурван хүлгээсээ олсон ашгийг хамгийн багаар тооцоход л 122782 ам.доллар буюу ойролцоогоор 180 сая төгрөг болох юм. Д.Ганбаатарын гурван хүлэг тус бүр сард хоёр удаа уралддаг гэж үзвэл түүний сарын орлого 16600 ам.доллар болох юм. Адууны хоббитой энэ эр “Монгол Дерби” уралдааныг зохиож байсан бол өдгөө АНУ-ын морин тойруулгад хүч сорьж, амжилт, ашгийг хүртэж яваа нь энэ юм.

2. “Mongolian star”- 2009 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр унагалсан хурдан хүлгийг Эдгар Перез хэмээх залуу унадаг. 2011 оны 12 сарын 31-нд анх гарснаасаа хойш хоёр удаа уралджээ. Энэ үрээ нэг удаа аман хүзүүдэж эзэндээ 8925 ам.долларын ашиг өгч байв. “Mongolian star”-ын хувийн үзүүлэлтэд нэг гараанаасаа 2100 ам.долларын ашиг унагадаг гэж бичжээ.
3. “Queen of Mongolia”- 2010 оны 11 дүгээр сарын 11-ний билэгт сайн өдөр унагалсан энэ хүлгийг өнөөх Ноэл Вигил гэгч эмэгтэй унадаг юм. Даага өнгөрсөн ёс, аравдугаар саруудад гурван удаа уралджээ. Одоогоор гойд амжилт үзүүлээгүй байгаа ч эзэндээ 1980 ам.долларын /нэг гараандаа 660/ ашиг авчирчээ.
4. Морин тойруулгад уралддаг “Mongol Max” хэмээх нэртэй бас нэгэн морь амжилттай уралдаж байна. Нэг удаа түрүүлээд амжсан энэхүү хүлгийг “Макс” Ганбаатарын морь хэмээн үзтэл гадаадын компани, хувь хүний нэр дээр бүртгэлтэй байна. Магадгүй Д.Ганбаатараас худалдаж авсан байж болох.
МУАУ, Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул Энэбишийн Ганбат өдгөө 55 настай. Д.Ганбаатарын мэдлийн бүх морьдыг уядаг тэрбээр нийт 57 удаа /үүнээс 2012 онд 44 нь/ сойсон хүлгүүдээ морин тойруулгад өрсөлдүүлжээ. Түүний хүлгүүд таван удаа түрүүлж, арван удаа аман хүзүүдэж, дөрвөн удаа гуравласан байна. Түүний ашиг 2011 онд 15498 ам.доллар байсан бол энэ онд 94.936 болж нэмэгджээ.
Харин одоо Макс группийн захирал, морины тэнгэртэй Д.Ганбаатарын талаар мэдээлье. Дэлхийн баячуудыг онцолдог “Форбес сэтгүүл” 2011 онд түүний эд хөрөнгийн талаар мэдээлж байсан юм.
Тус нийтлэлд түүнийг олон тооны сүпермаркет, түргэн хоолны газар, хувцас болон мебель эдлэлийн дэлгүүр, зочид буудлуудтайг дурдсан байсан юм. Саяхан ашиглалтад орсон “Рамада” ресторан, “Будьвэйзер” пааб ч түүнийх билээ. Мөн Д.Ганбаатарыг Макс группээс гадна хоёр алтны уурхай, 500 толгой адуутай гэж бичсэн байдаг.
Түүний зураг, бичлэг нь маш ховор дээрх гурван хүлгээсээ олсон ашгийг хамгийн багаар тооцоход л 122782 ам.доллар буюу ойролцоогоор 180 сая төгрөг болох юм. Д.Ганбаатарын гурван хүлэг тус бүр сард хоёр удаа уралддаг гэж үзвэл түүний сарын орлого 16600 ам.доллар болох юм. Адууны хоббитой энэ эр “Монгол Дерби” уралдааныг зохиож байсан бол өдгөө АНУ-ын морин тойруулгад хүч сорьж, амжилт, ашгийг хүртэж яваа нь энэ юм.
Д.Идэр /www.24tsag.mn/
Сэтгэгдэл (9)