УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн, шинжээч Н.Тэгшбаяр "Одоогоор Монгол Улсад тогтоогдсон ураны нөөц 192 мянган тонн. Энэ нь дэлхийд 10 дугаарт орох нөөц агаад дэлхийн нийт батлагдсан нөөцийн 2 хувь юм. Манай улсын ирээдүйн ураны нөөц ойролцоогоор 1.5 сая тонн. Үүнийг тогтоож чадвал дэлхийд ураны нөөцөөр тэргүүлдэг 5 орны нэг болох боломжтой" гэв.