УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал чухал. Гэвч үүний нэрийг барьж асар өндөр өртөгтэй 330 сая долларын өртөгтэй хиймэл дагуулыг худалдаж авах гэж байна. Үүний 25 хувь нь л нэн хөнгөлөлттэй зээл. Үлдсэн 75 хувь нь арилжааны банкны зээл. Хэдэн хувийн хүүтэй зээл авах нь тодорхойгүй. Ийм богино хгацаат зээл аваад интернет ашиглах ямар тулгамдсан асуудал байгаа юм бэ? Үүнд телевизийн сувгууд орохгүй. Хиймэл дагуулыг хөөргөөд л малчид шууд интернеттэй болчих агуулга байхгүй. Интернеттэй болохын тулд антен байршлуулах ёстой. Тэгээд хувийн хэвшлүүдээ яах юм. 70 сая доллараар хиймэл дагуул хөөргөж болно гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа. Тэгэхээр хэрэглэгч нь тодорхоогүй зүйлийг авах шаардлагагүй гэж үзэж байна. Бангладеш улс францын компаниас энэ төрлийн хиймэл дагуулыг авч, хөөргөөд бүтэлгүйтсэн. 2019 онд дахин авах гэж байгаад больсон тухай мэдээллүүд интернетэд байгаа" гэв.
М.Жаргал