УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах асуудалд муу ажиллалаа. Мөн Оюутолгойн гэрээ байгуулагдаад 15 жил болсон байна. Энэ гэрээнд алдаа оноо байсан. Юун дээр алдсан, оносон эсэх дээр нэгдсэн ойлголтол хүрээгүй нь харагдаж байна. Гэрээ байгуулж байх явцад маш олон хуульд өөрчлөлт оруулсан нь нэг алдаа. Цөмийн энергийн тухай хуульд ч мөн өөрчлөлт оруулж байна. Цаашид манай улс ураны салбарт хэр том тоглогч болох боломжтой вэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)