Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулийн төслийг дэмжиж байгаа. Манай улс их ядуу шүү дээ. Урантай холбоотой асуудлын үүх түүхийг сөхөхөөр ичмээр зүйл их бий. Цөмийн энерги, урантай холбоотой технологи, олборлолтын горимыг мэдэх УИХ-ын гишүүн байхгүй байх. Боловсон хүчний хувьд ямар байгаа юм. Хосолмол ашигт малтмал байгаа тохиолдолд яадаг юм бол. Ураны агууламжтай нүүрсний орд газрууд байгаад байдаг. Энэ тохиолдолд эрх зүйн орчин яах юм. Ураны байгалийн тогтоц дээрх бүтэц нь ямар байдаг юм бэ..." гэв.
Ажлын хэсэг: 2003 онд францын компани хайгуулын лиценз авснаас хойш боловсон хүчнийг бэлдэж эхэлсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 77 хүнийг 220 удаагийн тэтгэлэгээр сургасан. ШУТИС-ийн геологийн сургуультай хамтран тэтгэлэгт хөтөлбөр зарлаад явж байгаа. Ялангуяа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын гаралтай хүүхдүүдийг энэ сургуульд сургаж байгаа. Яг одоо Парист энэ чиглэлээр хоёр монгол хүн ажиллаж байна. Франц-Казакстаны том төсөл дээр хоёр монгол геологич ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулчихвал нийтдээ 9 сая хавьцаа долларыг боловсон хүчин бэлтгэхээр францын тал бэлдсэн байгаа.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)