Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "1997 онд анх төлөөлөгчийн газраа нээгээд л ураны асуудал эхэлсэн юм билээ. Би энэ ажлын хэсгийн ахалж байгаа 15, 16 дахь сайд болж байгаа байх. Цөмийн энергийн хууль 2009 оноос хойш шинэчлэгдээгүй. Монголд талд ашигтай байх гэхээр хууль нь болохгүй байна. Яаралтай горимоор хэлэлцүүлж буйн шалтгаан нь цаг алдаж болохгүйд л байгаа юм. 27 жил гэдэг дэндүү урт хугацаа. Ураны үнэ жил ирэх тусам өсөж байна. Ирэх жил дэлхийд 120 мянган тонн уран хэрэгтэй юм байна. Гэтэл 80 мянгыг л үйлдвэрлэж чадах юм байна. Ингэхээр үнэ нь өсөөд ирнэ" гэв.
М.Жаргал