Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- Оюутолгой төслийн явцын талаар
- Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар
- Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар
- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэх юм байна.