Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг 1924 онд Улсын Анхдугаар Их хурлаар "Улаанбаатар" хот хэмээн нэрийдсэний 100 жилийн ой өнөөдөр болж байна. Өнөө цагийн Улаанбаатар хот нь 1954 онд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш 6 хөгжлийн төлөвлөгөөний дагуу хөгжиж иржээ. Харин энэ цаг үед Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулах шатны ажлууд хийгдэж байна.