Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев манай улсад айлчилж буй. Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр "Эрхэм хүндэт ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монгол зон олонд хамгийн түрүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Халуун дотно сэтгэлээр угтаж буй монголын ард түмэнд баярлалаа. Монгол улс бол бүс нутаг дахь бидний чухал хөрш орон билээ. Тиймдээ ч бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг. Бид нэг нийтлэг түүхтэй бөгөөд оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй. Өнөөдрийн уулзалт маань Казахын түүхэнд онцгой олон зай эзэлдэг Зүчи улсын 800 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь манай орны хувьд бэлгэдлийн ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд Казах Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бэх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань стратегийн түншлэлд хүрлээ. Бид ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Уг бичиг баримт нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлж, олон салбарт үр ашигтай ажиллахад шинэ түлхэц болно.
Бид соёл урлаг, хүмүүнлэг, эдийн засгийн хүрээнд хамтарч ажиллахаар ярилцлаа. Энэхүү айлчлалын хүрээнд хэд хэдэн томоохон хэлэлцээрт хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа. Ерөнхийдөө хэлэлцээр маш амжилттай боллоо гэж хэлмээр байна.
Тухайлбал эдийн засгийн харилцааг сэргээхээр тохиролцов. Хоёр улс маань Ази дахь томоохон орнуудын ангилалд багтдаг. Тиймдээ ч хоёр улсын худалдаа аж үйлдвэрлэл хөгжих ёстой. Өнгөрсөн жил гэхэд худалдааны хэмжээ 150 сая долларт хүрсэн. Энэ үзүүлэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.доллар хүргэх төлөвлөгөө гаргалаа. Үүнийгээ дагаад тээвэр ложистикийн үйлчилгээг нэмэгдүүлнэ.
Казахстан улсад малын өвчний эсрэг эм тариаг үйлдвэрлэг. Үүнийгээ ч монгол улсад нутагшуулж, үйлдвэр байгуулахаар тохиролцлоо. Мөн түүнчлэн шинэ технологи аж үйлдвэржилтийн талаар хэлэлцлээ. Миний бие казахын кибер аюулгүй байдал болон сансар судлалын талаар байр сууриа илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистикийг хөгжүүлэхээр хамтран ажиллана.
Та бүхний мэдэж байгаачлан хоёр орон байгалийн баялаг ихтэй. Тиймдээ ч байгалийн нөөцийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар ярилцлаа. Казахстаны уул уурхайн бизнес эрхлэгчид монгол улсын уул уурхайг судлахад бэлэн байдаг. Үүний хүрээнд асар олон зүйлийг хэрэгжүүлж, хамтарч ажиллах боломж нээгдэж байна. Бүс нутаг хоорондын эргэлдтийн боломжийг ашигтай ажиллах билээ. Астана болон монголчууд бат бүх ах дүүс болсон. Боловсролын салбарт нээлттэй харилцах боломжтой. Монгол оюутнуудыг Казах улс хүлээн авахад, үргэлж нээлттэй гэдгийг нэмж хэлмээр байна. Дэлхийн болон бүс нутгийн хүрээнд хамтын ажиллагаа маань хөгжиж байна. Геополитикийн хүрээнд эгзэгтэй байгаа учраас бид цаашид хамтран ажиллана. Тиймээс НҮБ болон олон улсын хүрээнд эдгээр асуулдлыг хэлэлцэх болон. Монголын казахууд бол хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Бидний элэг нэгтэн хайрлаж байдаг төрийн удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна" гэв.