УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товложээ. Намын бүлгүүд 2025 оны төсөв болон яаралтай горимоор хэлэлцэхээр өргөн баригдсан Цөмийн энергийн тухай хуулийн төсөл дээр санал, байр сууриа нэгтгэхээс гадна цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.