УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Боомтын хүндрэл ямар байдгийг бүгд мэдэж байгаа. Цар тахал, нүүрсний хулгайн ид үеэр120 сая төгрөгөөр 21-хэн км газар нэг машин нүүрсийг зөөж байсан шүү дээ. Замын Үүд дээр бас гоё л байна гэж байна. Аравдугаар сарын 1-7-ны хооронд хятадын баяр болсон. Дуусангуут өнөөх 24 цаг алга болчихсон. Одоо маш их дараалалтай байна. Өнөөдрийн байдлаар 1650 машин хил дээр оччихсон дугаарлаад байж байна. 300 машин л гаргаж, оруулж байна. Үүнээс болоод үнэ өсчихөж байгаа юм. Урд нь бол 9000 юаниар Эрээнээс Улаанбаатар хүрч байсан бол одоо 13 мянган юань буюу 2 сая төгрөгөөр хоёрхон өдрийн дотор нэмэгдчихлээ. Монголын ийм их хэрэгцээ Замын үүдийн жаахан газраар гарч байгаатай холбоотой. Тиймээс боомтыг олон болгох, нэвтрэлтийг сайжруулах хэрэгтэй. Жилд 50 машин л гаргадаг Байтагийн боомтыг байнгын болгох шаардлагатай. Хавраас өмнө тодорхой болгооч. АН-ын бүлгээс хүмүүс оруулж, төслийг хурдан шуурхай батлуулах талд ажиллаж өгье. Хувийн хэвшлийн менежменттэй боомтууд маш үр ашигтай ажиллаж байгаа. Төрийнхөн залхуураад цөөн машин гаргадаг. Энд тэнд сайжрууллаа гээд монголын ачааллыг барахгүй.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга: Замын Үүдийн боомтын зорчигч тээвэр, ачаа тээврийн цогцолбрыг сайжруулж, шинээр бүтээн байгуулж дууссан. Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус боомтын хүчин чадлыг нь цаашид хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд 2022 оны 12 сарын 15-аас 14 хоногийн хугацаанп 24 цагаар ажиллуулах туршилтыг хийсэн. 2023 онд 6 сарын туршилтыг ид ачааллын үеэр хийсэн. Улмаар тодорхой шийдвэрийг гаргахаар ажиллаж байна. Хятадын тал шийдвэр гаргах тал дээр удаан учраас ажиллах хүчний орон тоо нэмэгдээгүй. Үүнд хятадын талын ажилчдын гомдол байгаа. Зүүн, Баруун бүсэд Замын Үүдтэй ижил хүчин чадалтай боомтыг байгуулна. Боомтын хуулийг намрын чуулгандаа багтааж батлуулахаар хүсэлт тавьсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төр засгийн удирдлагууд яриад л байдаг юм. Доогуур Өвөрмонголчуудаар толгойлуулсан Эрээний мафийнхан, Баяннуурын мафийнхан, монголчуудын ачаан дээр шимэгчилж амьдардаг нөхдүүд будилуулдаг. Баруун аймаг руу болохоор хяналт шалгалт нь чангараад явдаг юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)