УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа "Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийн бодлогын талаарх танилцуулгыг сонслоо. Өнөөдөр боостын сэргэлтийн бодлогын талаарх мэдээллийг Ерөнхий сайд өгөх ёстой байсан. Тиймээс өөрийн биеэр мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзэж байна. Мэдээж боомтын сэргэлт чухал үүрэгтэй.
Мэдээллүүдийн хүрээнд харахад нэлээд хөрөнгө оруулалт талаасаа тоочсон шинжтэй, үйл ажиллагааны явцыг танилцуулах маягтай байна. Боомтын сэргэлтийн хамгийн том асуудал болох хүний нөөц, ажилчид, гаалийн байгууллага, хилийн шалган нэвтрүүлэх болон бусад төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажилчдын ажиллах орчны талаар нэг ч үг, үсэг, өгүүлбэр алга. Засгийн газраас өргөн барьсан төслийг харахад ч дандаа бүтээн байгуулалт, барилга байгуулам, хөрөнгө оруулалтыг дурдсан байна. Хүн рүүгээ чиглэсэн бодлого дутагдалтай байна" гэв.