УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Баялгийн сан цаашид улам арвижна. Хоёрхон жилийн дотор гэхэд чамгүй хуримтлал бий боллоо. Тийм учраас
Баялгийн сангийн хуримтлалыг найдвартай, хөрвөх чадвартай, өсч, баяжиж байдаг хэлбэрээр хадгалах нь чухал.
Гэхдээ бидэнд гашуун түүх бий. Олон сангуудаа өндөр өгөөжтэй байлга гэж айлгасаар туусаар байгаад хамгийн өндөр хүү амласан банкинд хууртаж, хадгалуулаад алддаг. Олон улсын стандарт барьдаг. Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийг нэгдүгээрт найдвартай байлгах ёстой, хоёрдугаарт хөрвөх чадвартай болгох ёстой. Энэ хоёр нөхцөл бүрдсэний дараа өгөөж хайж болно. Энэ зарчмаараа Баялгийн сангууд маань одооогоор төв банкинд байгаа. Валютаар хадгална гэдэг хоёр талтай шүү" гэв.