УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төсвийн тухай хуулийг дагаж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гээд УИХ-д оруулж ирсэн.
Гэтэл Төсвийн байнгын хороо өчигдөр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжихгүй гээд унагасан байна. Эргэлзээ төрж байна.
Үйлдвэрийн тоног төөхөрөмж худалдан авах юм бол малчид давхар орлоготой болоод нийгэм эдийн засгийн хувьд сайжирна. Тийм учраас Байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг дэмжээд үйлдвэрлэгч Монголыг бий болгох шийдвэр гаргаж өгөөч" гэв.
Сэтгэгдэл (1)