УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Баялгийн сан дээр байгаа 6 орчим их наяд төгрөг өнөөдөр Төрийн сан дээр буюу Монголбанкинд ямар ч өгөөжгүй байж байна. 50 орчим тэрбум төгрөгийн өгөөж орж ирсэн, хуульд өөрчлөлт оруулж байж бүртгэх тухай асуудал ярих юм байна гэж ойлгогдсон. Цаашдаа Сангийн яам өөрөө гадаадад байдаг юм уу, валютаар байршуулж байж Эрсдлийн сан болгохгүй бол Монголдоо байж байгаа нь сангийнхаа утга учрыг алдагдуулаад, валютаар байж байгаа нь эрсдэлд оруулж байна" гэв.
Сэтгэгдэл (1)