Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, хөтөлбөрийг 2020-2024 онд үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам тээврийн яамны удирдлагууд төрийн албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг сайжруулах чиглэлээр “Чой. Лувсанжав” хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.