УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин асууж, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн гэж байгаа ч ард түмний амьдрал ядуу хэвээрээ л байна
ДНБ өслөө л гэж яриад байгаа. Үнэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн 95 их наяд хүрсэн бол сайн талтай байх. Нөгөө талдаа ард түмний амьдрал ядуу хэвээрээ л байна. Хэд дахин өссөн ч амьдрал хүнд байна. Тэгэхээр ДНБ-ийг тооцоолох, тэр аргачлал нвь ард түмний амьдралтай нийцэж байна уу?
Аудитын дүгнэлтээс харахаар Төсвийн тогтвортой байдлын хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.4 дээр ДНБ-ийг тооцох арга аргачлал нь адилгүй, төсөөлөл дүн нь материаллаг зөрүүтэй учраас үнэн, бодитой гэсэн дүгнэлт өгөх боломжгүй гэсэн байна.
ДНБ-ий өсөлтийг 8 хуь, дэлхийн банк 6.3-6.6 дотор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 5.6-5.7, Монголбанк 7.3-аар оруулж ирсэн байна. Энэ олон зөрүүтэй тоог яаж нэгтгэх юм бэ?
Төсвийн орлогыг хэтэрхий өөдрөгөөр тооцоолж байх шиг байна. 83 сая тонн нүүрс экспортлоно гэсэн байна. Төсвийн орлого зарлагыг ихэсгэнэ. Орлого нь хүрэхгүй бол эдийн засгийн хувьд хямрах эрсдэлтэй.
ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр: ДНБ-ий өсөлт 8 хувьд хүрсэн гэдэг бол өнгөрсөн оны 6-р сарын үзүүлэлт
-Бид тоо зохиохгүй л дээ. Төсвийн хүрээний мэдэгдэлд ордог 9 үзүүлэлт бий. Бид 8 хувьдаа барина гэсэн зорилт тавьж байгаа. Байгууллага болгон өөрийн гэсэн төсөөлөл, онолтой. Төсвөө дагаад төсвийн хүрээний мэдэгдэл гарч байна гэж ойлгож болохгүй. ДНБ-ий өсөлт 8 хувьтай гэдэг нь зургадугаар сарын төсөөлөл шүү. Түүнээс биш шинээр зохиож, Засгийн газар шинэ мөрөөдөл зохиогоод байгаа зүйл биш. нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн төсөл 2 хувийн зөрүүтэй байна гэж заасан байдаг. Үүнийгээ л барьж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна гэж намуудын мөрийн хөтөлбөрт туссан
-Тэнцвэржүүлсэн тэнцэл буюу алдагдал 1 хувиар өсөхөд л 9 тэрбум төгрөгөөр зөрж өсөж байгаа. Үүнд анхаарах хэрэгтэй байх.
Намуудын мөрийн хөтөлбөрт, гэсэн. Гэтэл төсвийн зарлагаас харахад төрийн оролцоо маш өндөр болж ирж байна. Мөрийн хөтөлбөрөө зөрчиж байна.
ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр: Зовоод л байж болно
-Төр бол хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Зөвхөн дэд бүтэц рүү чиглүүлнэ. Улаанбаатар хот руу хийх хөрөнгө оруулалтыг урьд хожид байгаагүйгээр 4 их наядад хүргэсэнтэй холбоотой. Түгжрэл гэх мэт зовлонгоос салахын тулд шүү дээ. Эсвэл салахгүй зовоод л байж болно.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)