УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын асуултад ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр хариуллаа.
Тэрбээр "Мөнгө, төсвийн бодлогын зохистой харьцааг барина гэдэг өнөөдрийн зарчим бол хэрэгжээд явна.
Ирэх онд мөнгөний бодлогын хүү 10 хувьд хүрэх болов уу гэж харж байгаа.
Манай тогтвортой байдлын зөвлөл болоод гишүүдийн хэлж байгаа зүйл бол төсвийн орлогоо хэтэрхий өөдрөгөөр төсөөлж, тэр хэрээр зарлага нэмэгдсэн байна гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Энэ үед Монголбанк хөдлөхөд их төвөгтэй байх болов уу.
Импортыг зогсооно гэж хэлэхэд төвөгтэй байна.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг идэвхжүүлэх шаардлага бий.
Бидэнд уул уурхайгаас өөр экспортын орлого байхгүй.
Ирэх онд экспортын орлогоо нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлээд явна. Ингэж нөөц 6,7 тэрбум ам,доллар давуулаад алхах юм бол дагаад л бодлогын хүү буурна" гэв.
М.Жаргал