УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийхээр болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Одоо Засгийн газар дээр 10 их наядын зээлийн ашиглалт биднийг хүлээж байгаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд УИХ -аар ороод зөвшөөрөгдөөд Засгийн газар энэ төслүүдийг хэрэгжүүлэхдээ энэ зээлийг ашигла гэсэн. Бүгд эхэлсэн. Нефть боловсруулах үйлдвэр 1.4 тэрбум ам.доллар. Үүнээс 230-аад сая ам.долларыг хэрэглэсэн. Ирэх жил 1 их наяд төгргөгийн нэмэлт санхүүжилт нэхэж байгаа төсөл. 2026 онд дуусгахын тулд ирэх жил 1 их наяд төгрөг хэрэгтэй байна гэж байгаа. Гэтэл бидэнд төсвийнхөө орон зайнаас хамаараад 460 тэрбумыг л өгч чадна.
Энэ орон зайг тэлэхийн тулд тодотголоор саналаа оруулсан, УИХ баталж өгсөн. Нефть боловсруулах үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулъя, дотоодын хэрэгцээний 55 хувийг хангах юм бол жил бүр төлж байгаа 2.2 тэрбум ам.долларынхаа талыг авч үлддэг болъё гээд зээлийг шийдсэн.
Шинээр авах зээлийг УИХ шийднэ. Энэ намар хоёр зээлийн санал орж ирнэ. Нэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС, нөгөө нь хиймэл дагуулын шинэ зээл. Энэ хоёр төсөл дээр зээлийн өр шинээр нэмэгдэнэ" гэв.
Сэтгэгдэл (1)