УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн ажилтан, ажил олгогчдод НДШ-ийн үзүүлдэг дарамтыг хэрхэн бууруулах талаарх асуултад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
Тэрбээр "Нийгмийн даатгалын үр өгөөжийг хүртэж чадахгүй байгаа талаараа ажил олгогч нар яриад байгаа юм. Энэ зөв. Гол нь ажилтан, ажилтнууд НДШ-ийг татвар гэж ойлгоод байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш. Энэ бол тэтгэврийнхээ хуримтлалыг хийж байгаа тогтолцоо юм. Цаашид ажил олгогч нарт төлж байгаа шимтгэл нь ямар өгөөжтэй байх юм бэ гэдэгт анхаарна" гэв.
Сэтгэгдэл (1)