УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хувийн хэвшлийн асуудал орхигдсон харагдаж байна. Бизнес эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татварыг л ярьдаг. Ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй, хөгжин тэлэх боломжгүй, өндөр цалин олгоод ажилтнаа ажиллуулах, тогтоон барих боломжгүй, дампуурах ч боломжгүй нөхцөлд оруулаад дарамт болдог. НДШ-ийн асуудалд тодорхой асуудал хийх үү, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих тухай ярьдаг ч татаж унагааж байгаа жишээ их. Өнгөрсөн жил дотооддоо цемент, гурил үйлдвэрлэгчдээ татаж унагаах зүйл хийсэн, одоо бүгд сөхөрч байна" гэв.
Үүнд Сангийн сайд Б.Жавхлан "Төр өөртөө зориулж зам барьж байгаа юм биш. Энэ замын үзүүрт хувийн хэвшил ч байгаа. Төр өөртөө зориулт эрчим хүчний бүтээн байгуулалт хийж байгаа юм биш. Бүс бүр өөрсдийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжтой болно. Боловсруулах шатны тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэж байгаа. Хувийн хэвшил нийгмийн дэмжлэг, хандив өгсөн бол татвараас тодорхой хувиар чөлөөлнө. НӨАТ бол хэрэглэгчийн татвар. Энэ бол үйлдвэрлэгчийн татвар биш. НӨАТ-ын системд үнэн зөв явж байгаа ААН-д дарамт болдоггүй" гэж хариуллаа.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)