УИХ-ын чуулган үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр санал хураалттай гэдгийг Засгийн газрын гишүүд ойлгож байгаа байх. Орон нутгийн сонгуулийн асуудлаар 20 орчим гишүүн чөлөө хүссэн, бичиг нь ирсэн. Өнөөдрийн байдлаар хэнд нь ч зөвшөөрөл өгч гарын үсэг зураагүй. Намрын чуулган эхэлж байхад гишүүд чуулгандаа сууж байх ёстой. Зөвшөөрөл хүссэн бичиг өгчихөөд зөвшөөрөл авсан гэж бодож яваад байгаа асуудлыг УИХ-ын Тамгын газар анхаарна шүү, сануулна. Зөвшөөрлийг өгөх эсэх асуудлыг УИХ-ын дарга чуулганы ирц, хэлэлцэж буй асуудлын цар хүрээтэй холбоотойгоор шийдвэрлэдэг. Гэтэл бичиг шидчихээд өөр, өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна. Энэ ойлголтыг засаж, залруулна шүү, бүгдээрээ. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаандаа ирж суухыг хүсэж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)