УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэллээ.
Тэрбээр "Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандмаар байна. Жилийн ажлын төсөв төлөвлөгөө хэлэлцэж байхад салбарын зарим сайд нь байхгүй байдаг. Гэтэл бид энд баахан төлөвлөгөө яриад байдаг. Салбарын сайд нарыг суулгаж байж төсөв, төлөвлөгөөг хэлэлцэхгүй бол хойшлуулъя. УИХ-ын чуулганд ирэхгүй байгаа сайд нарыг нэр устай зарлая, ирсэн нэг нь нүүрээ улалзуулаад сууж байх юм. Зарим нь магадгүй, орон нутагт улс төр хийгээд явж байгаа. Засгийн газрын гишүүдэд сахилга батын асуудлыг ярья" гэв.