УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан санал хэлэв.
Тэрбээр "Ипотекийн зээлийн тухайд Монголбанкин дээр арилжааны банкуудад хуваарилж буй квотын асуудал хүндрэл үүсгээд байх шиг. Засгийн газар үүнд анхаарууштай. Цөөн тооны банкинд бүх зүйлийг төвлөрүүлчихээр зарим тохиолдолд арилжааны банкууд нь эх үүсвэрийн дутагдалтай гэх шалтгаанаар орон нутагт зээл олгохгүй байгаа асуудал хөндөгдөж байна. Үүнийг цэгцлэх нь зүйтэй" гэв.