УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийхээр болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Оюутолгойн бүтээн байгуулалт 2025 онд дууссанаар олборлогч болно. Оюутолгой компани нь бүтээн байгуулалт хийх хүрээнд 22 мянган ажлын байр бий болгосон, одоо олборлогч болсноор ажиллах хүчин нь 4000-5000 болж буурна. Үүнд бэлэн үү. Монгол Улс залуучуудын орон. Нийт хүн амын 30 гаруй хувь нь 30-аас доош насны залуучууд. Хөгжлийн төлөвлөгөөнд хүн ам зүйн цонх үе хаагдана гэж. Цонх үе буурна, энэ нь макро эдийн засагт нөлөө үзүүлнэ. 2030 он гэхэд 10 нийгмийн даатгалын шимтгэл төлөгч долоон хүний тэтгэврийг даах шаардлага үүснэ. Хөгжлийн төлөвлөгөөнд энэ асуудал хэрхэн тусч байгаа вэ" гэв.
Сэтгэгдэл (2)