зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Саранчулуун: Хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаарх эрх зүйн хоосон орон зайг нөхнө, сайжруулна

2024-10-03
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлага, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн орчны асуудлаарх ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас товч тодруулга авлаа.


-Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг “Гурван төгөлдөршил”-ийнхөө гол үзэл баримтлал хэмээн тодорхойлж байна. Тэгэхээр таны ахалж буй ажлын хэсгүүд чухал дүгнэлтүүдийг гаргах нь байна?

-Хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогын үндсэн хэсэг нь хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хүний бүх төрлийн, тухайлбал, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, үндэс угсаа зэрэг хүний бүхий л эрхийг хангах асуудал юм. Энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг Улсын Их Хурал ирэх дөрвөн жилд боловсронгуй болгоно гэсэн үг. Зохицуулалтыг боловсронгуй болгоно гэдэгт зөвхөн хууль, эрх зүйн уялдаа холбоо, нийцлийг хангаад зогсохгүй салбар дундын харилцаа, бодлого, үйл ажиллагааны уялдааг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Миний ахалж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хэвшүүлэхтэй холбоотой ажлын хэсэг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлуудыг хууль эрх зүйн бодлого, баримт бичгийн хүрээнд ямар байдлаар шийдэж ирснийг судалж, тэнд байгаа хоосон зай, дутуу үлдсэн зүйлсийг нөхөж гүйцээх, сайжруулах талаар санал дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй. Ялгаварлан гадуурхалтын эсрэг асуудлаарх ажлын хэсэг уг асуудлаарх хуулийн зохицуулалтууд, тэдгээрийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгааг хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах юм.

-Хүний эрх, ялгаварлан гадуурхалт гээд хэдхэн үгээр илэрхийлж байгаа боловч эдгээрийн цаана олон асуудал байна. Өөрөөр хэлбэл, таны ахалж буй ажлын хэсгүүд нэлээд өргөн хүрээтэй ажиллах нь?

-Үнэхээр тийм. Нийгмийн харилцааг маш олон хууль, журмаар зохицуулж байгаа боловч өдий хүртэл, он удаан жил шийдэгдэхгүй байгаа, яг хүн рүү чиглэсэн цөөнгүй асуудлыг шийдэх хэрэгцээ зайлшгүй тулгарч байгаа. Тухайлбал, саадгүй байдал, хүртээмж, халамж, асрамжийн тухай асуудлууд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, нийгмийн даатгалын асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал руу орж ажиллана. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хууль хоорондын уялдаа холбоог нь сайжруулах хэрэгцээ шаардлага бий. Ялгаварлан гадуурхалтын асуудал эрх зүйн бүх хүрээг хамарч байгаа. Манай улс энэ талаар өмнө нь бие даасан хуультай болохоор ажиллаж байсан юм билээ. Хэдийгээр бие даасан хуультай болж чадаагүй байгаа ч багагүй хэмжээний судалгаа, дүн шинжилгээ хийгдсэн байна. Тэр бүхнийг манай ажлын хэсэг авч үзэж, холбогдох санал дүгнэлтийг гаргах юм.

-Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт бий. Улсын Их Хурал хууль батлахдаа Үндсэн хуулийн энэ заалтад нийцүүлдэг шүү дээ. Тэгэхээр хууль, бодлогын баримт бичгүүдэд энэ талаарх зохицуулалтууд тусаад явдаг юм биш үү?

-Ялгаварлан гадуурхалтын эсрэг зохицуулалт, заалтууд хуульд байдаг ч асуудлыг шийдвэрлээд, ялгаварлан гадуурхсан тохиолдлуудад хариуцлага хүлээлгээд, зөрчлийг арилгаад, хохирогчийг хохиролгүй болгоод явсан тохиолдол байдаггүй юм билээ. Гэтэл амьдрал дээр ийм тохиолдол маш элбэг гардгийг бид мэднэ. Хэн нэгэн хүнийг гадаад төрхөөр нь ч юм уу, нас, хүйс, эсвэл эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлээр ялгаварласан, гадуурхсан, түүнээс болоод тухайн хүн эрүүл мэнд, эд материал, сэтгэл санаагаараа, тэр байтугай амь насаараа хохирох нь ч байна. Тэгэхээр энэ асуудлыг хуулиар зохицуулж, хэн ч байлаа гэсэн өөрийн төрөлхийн болон олдмол, заяагдмал онцлогуудаараа гадуурхагддаггүй байх, хүнийг ялгаварласан бол хариуцлага хүлээлгэдэг л байх ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Roland Hader (41.209.10.215)
    How To Recover Money From Amazon // Lost Recovery Masters If you need genuine hackers who can recover stolen, lost or scam*ed money on Amazon, Lost Recovery Masters got you covered, they’re secured Hackers from USA who deal with cyber issues of all kind on Amazon scams, such as Off Platforms payments, Fraudulent Sellers, Fake Tech Support, Prime Cold Call, Malicious Links, Fake Amazon Jobs, Free Gifts Cards Scam, Brushing and other hack relating to cyber issues. Contact info: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com Whatsapp +44(7537-105921)
    2024 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    7 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    16 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    24 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    27 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    28 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    30 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 51 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 13 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 18 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 2 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 49 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 23 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 27 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 35 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 43 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 9 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 56 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК