Засгийн Газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдөр бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна.
Энэ хэрэгт буруутгагдан хоригдож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулж, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал дүгнэлт гаргах ажлыг хэсгийг байгуулж, тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоогоор ахлуулж байлаа. Харин Б.Солонгоо өөр албан тушаал эрхлэх болсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр тус ажлын хэсгийг ахлуулахаар боллоо" гэв.
Сэтгэгдэл (1)