Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслүүдийн эхлэл болгож Үндэсний хиймэл дагуулын төсөл гараанаас гарч байна. Энэ төсөл 2011 оноос хойш боловсруулагдсан. Нэлээдгүй их судалгаа хийгдсэн. Өргөн уудам нутагтай улсын хувьд харицлаа холбооны хүртээмж маш чухал. Монгол орныхоо хаанаас ч интернетэд орох боломжтой болоход 29 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Үндэсний хиймэл дагуултай болчихвол гаднын хиймэл дагуулд түрээс төлөхгүй. Иймд үндэсний хиймэл дагуултай болох нь алдагдалгүй. Бид өнгөрсөн хугацаанд Мазаалай хиймэл дугаалыг хөөргөж байсан. Гэхдээ энэ бол тандан судалгааны хиймэл дагуул.
Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэрээ хиймэл дагуул бүтээх Talens компанитай гэрээ зурсан. Энэ компани бол Францын төрийн өмчийн нээлттэй компани. 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн туршлагатай. Хиймэл дагуул бүтээхдээ дөрвөн газар станц байгуулна. Тухайлбал, Наран станц, Дорнод, Баян-Өлгий, Дарханд. Үндэсний хиймэл дагуултай болсноор үр ашиггүй зардал багасна" гэв.
Д.Батчулуун