Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Гэр хороололд ахуй үйлчилгээ, соёл урлаг, сургууль зэрэг байгууллага байхгүй учраас түгжрэл нэмэгдэж байна. Тиймээс эхний ээлжинд СУИС-ийг Сэлбэ дэд төв рүү нүүлгэе гэсэн саналыг гаргасан. МУБИС руу л гэхэд 10 мянган оюутан зорчиж байгаа юм. Цаашид төрийн үйлчилгээг дэд төвүүд рүү нүүлгэснээр энэ ажил үнэ цэнэтэй болно" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (4)