Засгийн газрын хуралдаан боллоо. Энэ үеэр Монгол Улсын зээлжих зэрэглэл +В ангилал болж сайжирсан талаар танилцуулж, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсвийн тодотголын хүрээнд төсвийн дүрэмд суурь тэнцэл гэх шинэ ойлголт оруулж ирсэн. Суурь тэнцэл жил бүр 2 хувийн ашигтай байх ёстой. Энэ 2 хувиараа сан байгуулж, тухайн жилдээ Засгийн газрын үндсэн өрийг бууруулж явна. Үүнийг хуульчилж өгснөөр гададын хөрөнгө оруулагч болон зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудад итгэл төрүүлсэн үйл явдал болсон. ДНБ-ий 2 хувь гэдэг бол бага дүн биш. Жишээлбэл, ирэх жил гэхэд манай улсын ДНБ 90 их наяд гарна, үүний 2 хувь гэдэг нь 1.8 их наяд төгрөг. Ирэх жилээс 1.8 их наяд төгрөгөөр Засгийн газрын үндсэн өрийг багасгаад явна гэсэн үг. Энэ байдлаар 2029 он хүртэл явахад манай улсын гадаад өрийн байдал сайжрах боломжтой" гэв.
М.Жаргал