Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ын 28 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа. Энэ байдал өөрчлөгдөхгүй.
Харин менежментийн хувьд шинэчлэлт хийнэ. Өнөөдрөөс илүү үр ашиг, өгөөжийг нь иргэд хүртэхийн тулд менежментийн багаар удирдуулах гэж байгаа. Компанийн удирдлагыг олон улсын менежментээр хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээний зөвлөх үйлчилгээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Судалгаа, үнэлгээний үе шатанд зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх ажил нь хэрэгцээ шаардлагагыг тодорхойлох, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх.
Мөн одоогийн удирдлагын багийн дутагдалтай тал, цаашид шаардлагатай ур чадварыг тодорхойлох, олон улсын менежментийн багийн хийх ажил, хүрэх үр дүн, тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, олон улсын менежтентий багийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулна" гэв.