Цаг үеийн асуудлаар Үндэсний эвсэл мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр " Ирэх дөрвөн жилийн хугацаанд 120 их наяд төгрөгийн төсвөөр хамтарсан засаг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Эдийн засгийн асуудал бол хамгийн уйтгартай, гэсэн ч хамгийн чухал асуудлын нэг байдаг. Үндэсний эвсэл баруун төвийн байр суурьтай учир төр цомхон, эдийн засаг ажигтай гардаг байх ёстой гэх зарчмыг харж байгаа. Энэ өргөн барьж буй хуулийн төсөл тодорхойгүй байдал ихтэй төсөв байна.
2025 оны төсөв дээр ДНБ-ны өсөлтийн хэмжээ төсөвт сууж буй татварын орлогын хэмжээнээс бага байна.
Ирэх жилийн төсвийн ачаалал татвар төлөгч дээр маш их ачаалал ноогдоно. Мөн гадаад өр төлбөрийг нэмэгдүүлсэн байна. Монгол Улс нийтдээ 40 их наядын өртэй болохоор төлөвлөгөөнд тусгагдсан байна. Хуулийн төсөлд маш олон зөрчил байна" гэв.
Д.Батчулуун