Цаг үеийн асуудлаар Үндэсний эвсэл мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үндэсний эвсэл өнгөрсөн сонгуулиар 364 мянган иргэний санал авснаар Монголын төрд хүлээн зөвшөөрөгдсөн. Цаашид иргэд, аж ахуйн нэгжийнхнийг хамгаалах зорилгоор сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл хэрэгт бид хяналт тавина. Хяналт тавихын хажуугаар хамгийн зөв шийдлүүдийг санал болгож ажиллана. Үүний тулд бид төрт ёс хэм хэмжээг баримтлана. Аливаа асуудалд хий хоосон улстөржихгүй.
Төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын цаашдын ирээдүйн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тун удахгүй санаачилж, олон нийтийн хэлэлцүүлэг болгоно.
Хоёрдугаарт, төсвөөс цалин авч буй 300 мянган иргэн бий. Нэг жилийн төсвийн дийлэнх хувийг эдгээр төрийн албаныхан нэртэй хүмүүс авдаг. Үүний цаана үргүй урсгал зардал маш их гардаг. Үүнтэй уялдуулан яаж ажлын байр гаргах, нийгмийн болон эдийн засгийн чиг баримжаатай суурь тэлэлтийг дэмжих бодлого харагдахгүй байгаа.
Аж үйлдвэрийн бодлого, амьдралын баталгаа байхгүй байхад гүүр, орон сууц бариад үр өгөөжөө өгөхгүй.
Иймд бид суурь блодлого, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчимаа тодорхой болгоод хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (11)