Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Орон нутгийн сонгууль болоход 17 хоног үлдээд буй. Иймд уншигч та бүхэнд Орон нутгийн сонгуулийн цагалбарыг танилцуулж байна.
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу өнөөдрөөс /204.08.12/ шилжилт хөдөлгөөнийг зогсоож, аравдугаар сарын 12-ноос сэргээнэ.
• “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Аймаг, нийслэлийн хурал 2024 оны наймдугаар сарын 2-оос өмнө аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгуулах.
• Аймаг, нийслэлийн хурал санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж нийтэд мэдээлнэ.
• Эрх бүхий байгууллагууд наймдугаар сарын 12-оос сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх.
• Нам, эвсэл наймдугаар сарын 12-оос өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ, хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор нам, эвслийг бүртгэх шийдвэр гаргах.
• Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны есдүгээр сарын 16-аас өмнө хэсгийн хороонд хүргүүлэх. Хүлээн авсан өдрөөс сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах.
• Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ 2024 оны есдүгээр сарын 27-оос өмнө шалгах, сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах.
• Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу 2024 оны наймдугаар сарын 27-оос эхлүүлж, есдүгээр сарын 2-ны өдөр дуусгана.
• Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлэх. Бие даан нэр дэвшигчид мөн адил.
• Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
•Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.