Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг цувралаар танилцуулж буй. Тэгвэл өнөөдөр Засгийн газраас "Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төсөл"-ийг танилцуулав. Энэ төслийг 2024-2032 онд хэрэгжүүлэх агаад нийт хөрөнгө оруулалт нь 3 их наяд 700 тэрбум төгрөг. Үүнийг төр хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх юм. Эгийн голын УСЦ баригдсанаар 25 сая ам.долларын импортын төлбөр хэмнэхээс гадна түүхий нүүрсний хэрэглээ жил бүр 439 мянган тонн, хүлэмжийн хийн ялгаруулалт 709 мянган тонноор буурна гэсэн тооцоолол гарчээ.
Сэтгэгдэл (3)