Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146-р ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж яваад 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр хугацаат цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харьяаллын дагуу шилжүүлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр түгээд байв. Тэгвэл энэ тухайд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Б.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цэргүүдэд хийсэн хагалгаа амжилттай болсон. Ар гэрийнхний зүгээс цэргүүд албандаа буцаж очвол ямар нэгэн байдлаар дарамт шахалтад өртөж магадгүй агаад өөр анги руу хуваарилах асуудал ч ярьсан. Түүнчлэн цэргийн албанаас халуулах хүсэлт тавьсан. Энэ нь миний эрхлэх асуудлын хэмжээнд байдаггүй учраас Зэвсэгт хүчний жанжин штаб шийднэ.
Тухайн хоёр цэргийг зодсон байж болзошгүй гэж үзээд Цагдаагийн байгууллагад Хил хамгаалах байгууллагаас өргөдөл гаргасны дагуу хэргийг мөрдөн шалгаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)