Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр " Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авч, УИХ-д бид төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компанийн хуулиудыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтолыг оруулааар бэлтгэж байна.
"Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийн хувьд 27 хувь нь иргэдийн эзэмшилд байдаг. Гэхдээ 1072 ширхэг хувьцаа нь энгийн хувьцаанд шилжээгүй учраас иргэд хувьцаагаа худалдаж, арилжаалж чаддаггүй. "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид улс төрийн нөлөөлөл одоо ч гэсэн байсаар байгааг иргэд төдийгүй тухайн компанид ажилладаг хүмүүс ч хэлж байна. Энэ компанийг нээлттэй болгох, мөн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлээр судалж, Засгийн газарт танилцуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн." гэв.
Сэтгэгдэл (5)