Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төсөлд хамаарах Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станцын ажил Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд 2021 онд эхэлсэн. 2028 онд дуусна гэж Засгийн газраас мэдээлэв. Төслийн нийт хөрөнгө оруулалт 855,9 тэрбум төгрөг бөгөөд гадаадын зээлээр санхүүжиж буй. 2024 онд 256,8 тэрбум төгрөг, 2025 он 100 тэрбум төгрөг байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангана. Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ