Нийслэлийн АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ батламжийг хүлээн авлаа. Энэ талаар Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан П.Хадбаатар ажиллаж байгаа. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Хотын дарга Х.Нямбаатарын оюутны нэг ангийн найзууд гэж сонссон. Энэ хүн хотын даргыг дагаад улс төрийн алба хашдаг хүн. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна. Өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос Ардчилсан намаас нэр дэвшиж буй Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг хоёрыг бүртгэхээс татгалзсан байна" гэв.
Сэтгэгдэл (1)