Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр, "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэхээр боллоо. Өнөөдөр түүхий эдийн зардалү 3000 төгрөг байгаа. Энэ нь 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр хүүхдүүд хоолноосоо 80 хувийн илчлэг авдаг болно. Мөн хоолны чанар сайжирна. Эл шийдвэр эхний удаад нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөртөө 1000 төгрөг, сардаа 22 мянган төгрөг, жилдээ 190 мянган төгрөгөөр хүүхдийн ахоолны түүхий эдийг авахаар болж байна. Хоолны зардлын 75 хувийг улсын төсвөөс, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагч гаргахаар болж байна.
Боловсролын дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ.
2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төгрөгөөр санхүүжүүлсэн байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)