Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд Иргэний Зориг Ногоон Нам(ИЗНН)-аас нэр дэвшүүлж буй 45 хүнийг танилцуулж байна.
Тус намаас энэ удаагийн сонгуульд хуульч, өмгөөлөгч, эдийн засагч, байгаль орчин ногоон хөгжлийн судлаач, шинжээч, нийгмийн ухааны чиглэлийн мэргэшсэн, бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлж байгаа гэдгээ тодотгожээ.
ИЗНН-ын нэр дэвшиж буй олны танилуудаас онцолбол хөтлөгч Р.Нямбаяр Сонгинохайрхан дүүрэгт, 1,072 хувьцааны ногдол ашгийн талаар хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж байсан иргэн Г.Хажидмаа мөн Сонгинохайрхан дүүрэгт, бүжгийн багш Ж.Үүрийнтуяа Баянгол дүүрэгт нэр дэвшсэн байна.