УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон билээ.
Энэ дагуу нийт 53 Ажлын хэсэг байгуулагдсан талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ажиллахаар болжээ. Тус Ажлын хэсэгт Ж.Золжаргал, Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан, Н.Номтойбаяр нарын 12 гишүүн ажиллах аж.
Сэтгэгдэл (2)