Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцууллаа.
Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар дурдахдаа "Гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүү бууруулах заалт орсон байсан. Харамсалтай нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах тухай тодорхой заалт алга. Иймд зээлийн хүүг яаж бууруулах нь тодорхойгүй, зээлийн хүүг бууруулах сонирхол алга байна гэж харж байна.
Түүнчлэн МАН-ын мөрийн хөтөлбөрт ногдол ашгаас татвар авахгүй гэсэн байсан. Төсвийн зардал нь ДНБ-ий 25 хувиас хэтрэхгүй байх зэрэг бизнесийн орчныг сайжруулах заалтууд байсан. Гэвч төсвийн тодотгол, төсвийн тодотголуудаас харахад хэрэгжих шинжгүй байна. Амлалтаа биелүүлэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай.
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн заалт байгаа ч хувийн банкуудыг олон нийтийн болгох зэрэг шаардлага тавьж байна. Гэвч энэ нь Төрийн банканд үйлчлэхгүй байна. Тиймээс Төрийн банкыг яаралтай хувьчлах шаардлагатай байна гэж харж байгаа. Арилжааны банкинд төрийн оролцоо шаардлагагүй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)