Нийслэлийн АН-аас санаачилсан Хүүхэд хамгааллын хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ хуулийн эхний танилцуулгыг бүлгийн хуралд танилцууллаа. Үүнийг бүлгийн гишүүд нийтээрээ дэмжсэн. 2024 оны эхний долоон сарын байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэг, хүүхэд золиос болсон гэмт хэрэг маш өндөр дүнтэй гарсан. Монгол Улсад нийт 1,3 сая орчим хүүхэд байна. Үүнээс гэмт хэрэгт орооцолдсон хүүхдүүдийн 63 хувь нь Улаанбаатар хотод байна. Сүүлийн үед Монголчуудын хувьд хүүхдүүдийн цахилгаан тамхи, мансууруулах эм хэрэг нь 37 хувиар эрс өссөн. Мөн хүүхдүүдээс авсан судалгаагаар 10 хүүхэд тутмын долоо нь чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй байна. Манай намаас санаачилж буй хуулийн төсөл бол хүүхдийн хөгжил рүү чиглэсэн хуулийн төсөл байгаа юм. Иймд яаралтай боловсруулаад УИХ-ын намрын чуулганаар батлуулах хэрэгтэй. Манай ажлын хэсгийн залуучууд есөн орноор явж судалгаа хийсэн. Бид өнгөрсөн 34 жил хүүхдийг хаясан. Үүнийг засаж залруулах ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)