Ардчилсан нам өнөөдөр Шинэ намтай эвсэж сонгуульд оролцохоор санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "АН-тай Шинэ намынхан хамтран нэгдэж орон нутгийн сонгуульд оролцох болсноо баталгаажууллаа. АН орон нутгийн сонгуульд орон нутаг бүрийн онцлогт тулгуурласан мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцож байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 хувь нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр юм.
Шинэ намын хувьд ардчиллын үнэт зүйл, хүний эрхийн асуудал, иргэнийг хамгаалах тал дээр АН-тай нэг үзэл баримтлалтай учраас энэ удаагийн сонгуульд хамтарч орж байгаа" гэв.