Багшийн хөгжлийг дэмжиж, магистр цолтой болгохоор гадаад, дотоодын их сургуульд сургана. Энэ тоо 10 мянгаас илүү байхаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Багшийг ахисан түвшинд гадаадад бэлтгэж, өөр соёлыг ойлгодог, илүү өргөн цараатай хардаг болгох нь чухал гэж БШУЯ-ны сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан юм.