Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Сангийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. Түүний мэдээллээс онцлох баримтуудыг хүргэе.
Нэг. 2025 онд Дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляц тогтворжих төлөвтэй байна
Улс орнууд бодлогын хүүгээ бууруулж эхэлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй байгаа аж. Иймд дэлхийн инфляцын түвшин үргэлжлэн буурах төлөвтэй байна. Тухайлбал, инфляцын түвшин 2,9 хувь болж 0,6 хувиар буурах төсөөллийг гаргажээ.
Хоёр. Засгийн газрын өрийн өсөлтийг хязгаарлана
Тухайлбал, суурь тэнцлийн 2 хувийн ашигаар үндсэн төлбөрийг төлнө гэв.
Гурав. 2025 оны төсвөөс хийгдэх шинэ хөрөнгө оруулалтууд
- Зам тээврийн салбарт 3,033.2 тэрбум төгрөгийн
- Дэд бүтэц, орон сууцжуулалтад 325,2 тэрбум төгрөгийн
- Эрчим хүчний салбарт 231 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ хэмээн танилцууллаа.
Сэтгэгдэл (2)