УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. 35 дахь удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн батлав.
Энэ удаагийн ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэгдсэн чуулган нийт долоон удаа, байнгын хороод 35 удаа, дэд хороод гурван удаа хуралджээ.