Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Лакшмид өнөөдөр экзекватурыг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших гардуулж өгчээ.
Тэрбээр шинээр томилогдсон Өргөмжит консул Б.Лакшмид ажлын амжилт хүсээд Монгол, Швейцарын хоёр талын харилцаа болон худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг хүсэв.
Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг Консулын Газрын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.
Түүнчлэн Б.Лакшми Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл (1)